monita

хоосон

Бичсэн: arius
13:52 , 2011-12-09 .. Бичигдсэн: Хайрын бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
хоосон сав 
хоосон ухаан
хоосон ходоод
хоосон үг
хоосон амлалт
хоосон гуниг
хоосон мөрөөдөл
хоосон хэтэвч
хоосон амьдрал
хоосон бүхнийг дүүргэх
Хоёр дохь этгээд ,


Зөрж өнгөрөх хүн бүр
Зүрхэн дэхь гунигаа нүдэндээ тээгээд
Зүсэж, сэтгэлийг минь эмтлэнэ

Харц тулгарахаас айсандаа би
Харгуй замыг л ширтэн алхана
Хаашаа ч гарах гарцгүй

Харанхуй энэ зам
хязгааргүй.........................




Монгол улсын ураны нөөц дэлхийд...

Ураны тогтоогдсон нөөцийн үнэмлэхүй хувь буюу нийт нөөцийн 96.5% нь 14 улсад хамаарна. бусад 30 гаруй улсад 3.5% нь оногдоно.
Ингэхлээр эхний арав гаруйхан улс л нийт нөөцийг эзэмшдэг гэж ойлгож болно. Тиймээс манай орон ураны нөөцөөр 15 болон 16-д жагсан байх нь төдийлөн ач холбогдолгүй бөгөөд нөөцийн хэмжээ нь тун бага билээ.
Иймд дэлхий хэмжээний БАЯН гэх нөөцтэй гэж ярьдаг нь буруу юм. Ураны улаан ном гэх мэт

Uranium 2007: Resources, Production and Demand
A Joint Report by the OECD Nuclear Energy Agency
and the International Atomic Energy Agency
2008

World Distribution of Uranium Deposits (UDEPO...


ишлэл

Бичсэн: xvv
10:14 , 2011-11-26 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
"Хэн нэгнийг санаад байна уу? ... Утаст
Уулзмаар байна уу? ... Урь
Ойлгуулчих юмсан гэж үү? ...Тайлбарла...
Асуулт байна уу? ... Асуу
Дургүй байна уу? ... Хэлчих
Дуртай гэж үү? ... Зарлачих
Авмаар байна уу? Гуй
Толгойнд буй бодлыг чинь өөр хэн ч мэдэхгүй
Дотроо хүлээж байснаас гадагшаа илэрхийлж байсан нь дээр. "Үгүй" гэж байсан бол энэ мөчөөс "Тийм" гэсэн эрсдэл рүү алх. Нэг л амьдрах амьдрал...

Энгийн л бай л даа!!!

Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол бэлэг."

гэнэ ээ...
...


Юу тунхагласан бэ?

Бичсэн: xvv
09:53 , 2011-11-26 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Тусгаар тогтнол - Өөрийгөө, үндэснийхээ хэл, соёл, зан заншил, онцлогоо таних, мэдэх, хадгалах явдал.
За тэгээд энэ өдрийн талаар нэгэн нийтлэл уншсан аа хуулж тавимаар санагдлаа...
11 сарын 26 Тусгаар тогтнолын баярын өдөр үү? Монголын ард түмэн яруу алдарт марксист түүхчдийн зохиосон түүхийн дагуу жил бүрийн 11 сарын 26 нд улс тунхагласны баяраа тэмдэглэсээр иржээ. Чухамхүү бид тэртээ 90 гаруй жилийн өмнө юу болсон чухам яагаад энэ баярыг тэмдэглэдэг болсон бэ?

            Тусгаар тогтнол гэдэг бол тэс өөр ойлголт. Аливаа улсын туурга тусгаар болсон хийгээд харь улсын колони дарлалаас чө...



Зөв хийх...

Бичсэн: xvv
08:30 , 2011-11-20 .. Бичигдсэн: Бодрол .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Ямарваа зүйлийг зөв ба буруу хийх гэсэн зүйл байдаг байх нь. Зөв зүйл хийж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа ч хийж байгаа арга барилыг дэмжихгүй байх нь бий. Харин буруу гэж бодож байгаа зүйлийг зөвөөр хийж байгаа бол зөв хийж байгаа хүмүүсийг нь дэмжих хэрэгтэй юм байна...
Жишээ нь уул уурхайг тэр чигт нь эсэргүүцдэг ч гэсэн нөхөн сэргээлтээ зөв хийж, стандартын дагуу ухаж олборлолт хийх цөөн хэдийг нь дэмжээд байгаль орчин сүйтгэж байгаа, буруу үйл ажиллагаа явуулж байгаа нөхдийг шахах хэрэгтэй юм байна.
Ер нь л зөв хийж буйг нь сайн дэмжиж буруу хийж буйг нь шахан зайлуулах хэрэгтэй юм байна.

...


Зүрхний өвчин...

Бичсэн: xvv
21:27 , 2011-11-17 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

Бүх биеэ зоосны нүхээр цувиулж өвдөхийг тэвчин шүд зуусан дээдэс минь одоогийн бидний энэ байдлыг сонсохдоо өвдөлт гашуудалдаа галзууран бачимдах байсан биз...

Андын бичлэгийн зарим хэсгийг хуулж тавив:

...
Бас нэг өвчтөн ярьж байна: би Солонгос хэлтэй... Одоо ч хэлийг шамдан судалж байна... Мань хүний яриа цаашлах тусам дургүй хүргэж эхлэв. Өнөөгийн Монгол улсын хилийн торгон шугам дотор баруун урд хэсэгт Алтайн Алтай сумаас Өмнөговийн Гурвантэс хүртэл, (олон улсын Gobi desert гэх районы баруун хойд, манай хил дотор хамаарах хэсэг), Хэнтийн нуруунд Сэлэнгийн Хүдэрээс Хэнтийн Батширээт хүр...



Дахиад бурханы талаарх бодол ба өөртөө өгөх зөвөлгөө

Бичсэн: xvv
20:21 , 2011-11-17 .. Бичигдсэн: Бодрол .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Бурханы талаар тэнд бичсэн...

Тэгэхээр бурхан байлаа гээд биднийг гуйхаар л нөгөө оюутнуудын тухай онигоо шиг хэн итгэсэн, хэн нь илүү гуйж мөргөснөөр хүмүүст тусалдаггүй л болов уу. Бас бурхан "зөвхөн өөртөө тусалдаг хүнд ч" тусалдаггүй байх аа. Ер нь бол бурханы талаар тусална гэж бодож горьдож байснаас бурхан хэнд ч тусалдаггүй гээд ойлгочихсон нь дээр. Бидний зарим нь бурханаас тусламж авах гээд ламд очиж мөнгө төгрөгөө өгч, баахан мэдэхгүй хэлээр ном сургааль уншиж цагаа үрж, зарим нь бөө дээр очиж эцэг өвгөдийнхөө сүнснээс тусламж гуйж байна гэж баахан цагаа, мөнгө зараад байдгийг нь бол...


Намайг гаргаарай

Бичсэн: g84
21:56 , 2011-11-15 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

"V for vendetta" үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж чадлаа бурхан минь гэж, үнэхээр янзтай... Улс орон юу болдгийг яаж удирддагийг өгүүлж чаджээ. Alan moore болон David lloyd-ийн бүтээл 2006 онд дэлгэцнээ амилсан тоталитар дэглэмийн тухай нийгмийн гажуудлын тухай гайхалтай өгүүлэмжтэй энэ бүтээлд хүний сэтгэлд хоногшмоор хэсгүүд олон ажээ.

Битгий март хэзээ ч битгий март... Төр нь иргэдээсээ айж байх ёстой болохоос... Энэ улсад амьдарч байсан хүмүүс... Эрх чөлөө... Чи одоо мэдэрч байна уу... Ямар нэг үзэл бодлынхоо төлөө үхэхэд бэлэн байж чаддагийг ....гээд л .... Энэ кино үнэн гоёо оо, баатруу...



За миний шөнө дундын бичлэгүүд эхэлж байх шиг байна даа. Ер нь анхнаасаа л энэ блогийг хөтөлж эхлэхдээ ихэнхи бичлэг минь шөнө бичигдсэн байдаг. Нойр хулжиад орчлонгийн түмэн үйл явдлыг эргэцүүлээд сууж байхдаа түүнийгээ хэн нэгэнтэй хуваалцах хүсэл төрдөг болохоор тэр юм болов уу даа. 

Зоргоороо хүслээрээ урсгадаг нулимс 
Зохиомол гуниг зөвхөн чамд
Зохидог

...


Бурхан, хүн, дэлхий

Бичсэн: xvv
01:50 , 2011-11-06 .. Бичигдсэн: Бодрол .. 7 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Бурхан байдаг
Будда бол яг тэнгэрт байдаг бурханы талаар сургаагүй байх. Гэхдээ шарын шашины лам өвөө маань тэнгэрт буй бурханд залбирдаг байсан. Яг ямар урсгал нь юм гэхээс. Чингис хаан маань бас Мөнх хөх тэнгэрт залбирч, мөргөж, гуйдаг байсан. Христэд бол Ертөнцийн эзэн гээч, Мусулман шашинд Аллах гээд байдаг. Ер нь л бүх шашинд дээр байдаг тэр нэг БУРХАН гээч нөхрийн талаар бий. Олны үг ортой гэжүгаа Ямар ч байсан эцсийн эцэст бурхан гэж үнэхээр байдаг юм байна гэдгийг ойлгосон... Бид ямар ч шашин шүтлэгтэй байсан адилхан юм байна...

Монголчуудын хөх толбо
Монголчууд тэнгэрийн хүмүүс ...


Айх юм

Бичсэн: arius
20:27 , 2011-11-04 .. Бичигдсэн: Хайрын бодол .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

 айх юм чиний тухай бодохоос ч айх юм
айлаа гээд яах билээ
алгын чинээ зүрхэндээ хүч хэрэглэхээс хэтрээ гэж үү

өөрийнхөө босгосон мөрөөдлийн ертөнцдөө
өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй ганцаараа 
үнэндээ чиний зай тэнд хэтэрхий том
үнсэх бүрт чинь би улам их айх юм

харин чи мэдэхгүй
хайраа илчиж тэврэх юм
харанхуйгаас олж хардаг ганц гэрэл минь
хажууд чинь суугаад мөрийг чинь дэрлэхдээ би эмээх юм

ухаангүй дурласан сэтгэлийн минь
урхинд орчихсон шувуу шиг
урдын омголон зангаа үгүйлэн
уулын салхийг хааяа чи минь санаж
уруул дээрхи чинь инээмсэглэл чинь сарних вий гэж

айх юм гэвч
алгын чинээ зүрхэндээ хүч хэрэглэхээс х...


намрын уянга

Бичсэн: arius
15:21 , 2011-11-02 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нам гүм байсан сэтгэл сэрвэлзэж
Навчсыг дагаад хуйлрахад
Намар цагийн аядуухан бодлууд
Намайг аргадах гэж толгойд эргэлдэхэд

Нүцгэн өлмий дээр дэгдэн гүйх
Нүүрээ будаж эхлээгүй охин
нүүгээд явах шувуудыг өрөвдөж
нүдэндээ гуниг тээсэн бүсгүй болоход

Нүцгэн мөчрөөр уйтгар даллах модод
Нүгэл хураадаггүй шүлэгчийн зүрхэнд нулимс цуглуулна 

...


iPhone, IPod touch, iPad анхан шатны мэдлэг

Бичсэн: xvv
23:01 , 2011-10-22 .. Бичигдсэн: Мэдлэг .. 116 сэтгэгдлүүд .. Холбоос
За анхлан хэрэглэж байгаа хүмүүст зориулаад ганц нэг зөвлөгөө өгье.

1а. Сайн мэдэхгүй л байгаа бол update, upgrade гэх мэт үгнээс болгоомжтой ханд. Компьютертаа залгах эсвэл iTunes нээхэд ийм үг гарч ирж байвал No, Cancel гэсэн сонголтуудыг л сонгоод байх хэрэгтэй. Учир нь update, upgrade-ууд нь Apple шинэ хамгаалалтуудыг багтаасан байдаг бөгөөд Jailbreak, Unlock-ыг чинь арилгаад буцааж ч болохгүй болгочихдог.

1б. За тэгэхээр ямар нэгэн байдлаар update, upgrade хийх бол SHSH blob гэдэг юмнуудыг сайн хадгалж авч байх хэрэгтэй. http://ipwn3r.blogspot.com/2010/10/shsh-blobs.html эндээс тодорхой унш...


Downgrade 4.3.5 to 4.3.3 without SHSH Blobs - iPhone 4, 3GS, iPod Touch 4G, 3G, iPad

Бичсэн: xvv
19:37 , 2011-10-19 .. Бичигдсэн: Хак & өөрчлөх .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
iOS 4.3.5/4.3.4-ыг SHSH blob-гүйгээр 4.3.3 хувилбар руу хувилбар доошлуулах арга.
iPhone 4, 3GS, iPod Touch 4G, 3G, iPad(Би iPad1 дээр туршиж үзсэн ба эцсийн мөч хүртэл явсан боловч хамгийн сүүлд 37 дугаартай алдаа заагаад болоогүй. Туршиж үзэх хүн байвал туршиж үзнэ биз ээ. Болвол хэлээрэй)

Хэрэгтэй про...


хотын хог ба миний амьдрал

Бичсэн: g84
23:20 , 2011-10-10 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 Өглөө бүр би гэр хорооллын тоост гудамжнаас гардаг байлаа... Эмээ бид хоёр амьдардаг байсан болохоор би өглөө нүүрс хийнэ... Заримдаа хичээлийн цамцны ханцуй тортог болчих нь энүүхэнд байсан... Эмээгийн тохой нугалрахгүйн дээр аль хэдийнээ баргийн юм өргөж даахгүй болсон байлаа.

Ангидаа би охидтой яри...



Ураны уурхайн уршиг ба Нигер улсын жишээ

Бичсэн: g84
02:28 , 2011-10-09 .. Бичигдсэн: Мэдлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...

 
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал


Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль ...



Ураны уурхайн уршиг

Бичсэн: g84
02:12 , 2011-10-09 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...

 
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал


Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль ...



Ураны уурхайн уршиг

Бичсэн: g84
02:05 , 2011-10-09 .. Бичигдсэн: ураны уурхай .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...

 

Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал


Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчи...



намар шиг

Бичсэн: arius
17:36 , 2011-10-01 .. Бичигдсэн: Хайрын бодол .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Чиний тухай мөрөөдөл сэтгэлийг минь тэтгэхээ болих цагт
Чихэнд чийртэй болох байх даа энэ сайхан дуу
Чийг үзээгүй удсан хөрс шиг хуурай
Чиний зүрхийг дэвтээж чадаагүй миний хэдэн шүлэг шиг

алтрах шаргал навч модонд хагацлын дуу аялахад
араас минь чи харамсаж үзгээ авах байх даа
асууж амжаагүй бүхэнд чинь би б...


{ Сүүлийн хуудас } { 22 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv