monita

Япон Улсын Засгийн газрын тэтгэлгийн шалгалтын бүртгэл

Бичсэн: xvv
00:15 , 2010-05-08 .. Бичигдсэн: Мэдээ .. 30 сэтгэгдлүүд .. Холбоос
Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам
1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг
Их сургуулийн үндсэн оюутанТехникийн коллежМэргэжлийн сургуульСудлаач оюутан2. Бүртгэл

5 ...


Бүх л зуны турш би чамд хайртай...

Бичсэн: hanil
21:14 , 2010-05-02 .. Бичигдсэн: Өнөөдөр өө гэж... .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Сүүлийн хэдэн өдөр ажлаасаа болоод нээх л ярвайсан хүн суугаад байгаа... Гэхдээ ажил гэхээсээ илүү толгойд нэг л зүйл эргэлдэж байгааг нуухгүй. Тэрийг бодохоор л өөрийн эрхгүй зүрх зүсэгдэж байгаам шиг, бас нэг л өөрийгөө хүн биш гэсэн мэдрэмж...
Хэдхэн хоногийн дотор өөрийгөө ийм болж өөрчлөгдөнө гэж бодсонгүй. Хажууд байгаа найз нөхөддөө ч олигтой анхаарал тавьж чадахгүй. Дэмий л ганцаараа бодон шаналах юм. Өөр бусдыг уруу татаж оруулаад ч яахав дээ. Ийм юм болсон юм байгаам... Аан гэжий...

Угийн чөлөөтэй ажиллаж ирсэн миний хувьд цаганд баригдан, цалин хүлээн амьдрана гэдэг өдөр бүрийн дарамтын хамгийн том нь... Тэгсэн ингээд ажиллаад ирсэн чинь өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлж байсан замаасаа бага зэрэг хөндийрчихсөн байх юм. Тэгээд тэр бүхнээсээ яагаад холдсоноо бодож олох гэж их л хичээсэн боловч нэмэр байсангүй. Дээрээс нь сүүлийн хэдэн сар ямар ч төлөвлөгөөгүй амьдарсан болохоор "тэр нь маш том өвчин" болоод буглачихсан байлаа. Ингээд л шаналгаа эхэлсэн. Өөрийн бодол санааг өөрчлөх гэж чамгүй л тэмцлээ. нэмэр байсангүй. Иймээс л өөрийгөө хүн биш гэсэн дүгнэлтэнд хүрчихсан байгаам. Харин нилээн хэд хоногийн өмнө явж байгаад нэг зүйл харлаа.
Жинхэнэ гоо үзэсгэ...


Монгол хатад халзан байсан уу? ;-)

Бичсэн: xvv
18:25 , 2010-05-01 .. 11 сэтгэгдлүүд .. 2 trackbacks .. Холбоос
Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?

Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?

Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бүр хүдрийн заарыг уутанд хийж оёод өнөөгийн бидний хэрэглэдэг үнэртэй усыг орлуулдаг байсан нь баримтаар нотлогдчихсон. Монгол бүсгүйн анхилам сайхан үнэрийн тухай бичихгүй өнгөрч чадаагүй Марко Поло үүнийг өөрийн тэмдэглэлээрээ баталгаажуулсан хэрэг.

Өвөг дээдсийн минь бахдам сайхан, яруу алдарт түүхийг мушгин гуйвуулж, тэднийг минь төдийгүй өөрийг минь доромжилж байхад би тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.

Атгаг санаа агуулсан харь элэгтнүүд олон зууны турш Монгол үндэстний голомтыг самарч, үнсийг хийсгэх гэж олон удаа оролдсон. Тэрхүү балмад оролдл...



Serial killer - 13

Бичсэн: Обдоо
14:56 , 2010-05-01 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

 “Ногоон голын алуурчин”

“Ногоон голын алуурчин” нэрээр алдаршсан энэ эрхэм цуврал алуурчид дотроо толгой цохидог цөөн хэдэн шилдгүүдийн нэг. Цуст цуврал алуурчныг Гари Леон Риджвей гэдэг. “Би алсан цогцсоныхоо өнгийг хэрхэн өөрчлөгдөж байгааг харах дуртай.” гэсэн нь түүний үг.

Бага нас: Өсвөр насандаа Риджвэй /Gary Ridgway/ үе тэнгийнхээ нэгэн хүүг алсанаар түүний сэтгэцэд гэм суусан байж болох талаар судлаачид дурджээ. Хамтдаа усанд наадаж байсан хүүг хөлнөөс татаж живэн живтэл нь дарсан боловч насанд хүрээгүй байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгүй өнгөрч. Энэ л үед өсвөр насны хүүхдийн анхаарал татахгүй байхын аргагүй үйлдлүүд хийж тэр тусмаа амьтан тамлах , муурын зулзага эсвэл нохойн гөлгийг дүүжилж үхэн үхтэл нь харж зогсдог байж. 

Түүний ээж нь усанд нүцгэн зогсоон шийтгэж, өсвөр нас хүртэл нь бэлгийн чиг хандалагад нь нөлөөлхүйц үйлдлүүдийг хийж байсан гэдэг. Цуврал алуурчин Тед Бандигийн хэрэг дээр ажиллаж байсан Боб Кеппел мөрдөгч энэ хэрэг дээр ажиллаж гэмт этгээдийг илрүүлсэн нь ихээхэн сонирхолтой юм

Идэр нас: Нас биед хүрсэн хойноо Гарри биеэ үнэлэгч нартай ихэд орооцолддог байсан бөгөөд нэг биш удаа тэдэн рүү халдсан, хүчирхийлсэн хэргээр...



Сагсны, теннисний тэмцээн

Бичсэн: xvv
17:01 , 2010-04-28 .. 59 сэтгэгдлүүд .. Холбоос
http://yanzagkhan.blog.gogo.mn/read/entry104432
Дээр нэг болох гээд болоогүй тэмцээн болох гэж байгаа юм байна. Манайхан блогмн-ээсээ баг бүрдүүлж орох уу? Эрэгтэй баг бол бүрдчих байлгүй дээ?

Багийн бооцоо нь 50000 төгрөг гэсэн.


SECRET

Бичсэн: Обдоо
19:18 , 2010-04-26 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Хавар цаг шуургатай ч гэсэн сайхан байдаг. Хайр авчирдаг учраас л сайхан байдаг. Хавартай, хайртай учраагүй байсаар хичнээн ч удчихсан юм бүү мэд. Гэхдээ би хайж байгаа хүнээ олчихсон болохоор санаа амар байна.... Эрэн сурвалжилж байсан хүнээ олчихсон. Атгахан цээжний гүнд, аягахан нүдээр хэн нэгнийг хүлээсээр хайсаар ... дэргэдхэн байсныг би яаж мэдэхэв дээ. . Хүн сохор гэдэг үнэн юм даа. Заавал тэрийг биеэрээ үзэж байж мэдрэх...  Сэтгэлдээ сайн зүйл тээгээд, гэрэл гэгээ цацруулаад, дотроо сайхан зүйл бодвол тэрийгээ олдог гэдэг "нууц"-ыг заавал нотлох албагүй. Харин одоо би түүн рүүгээ явлаа. Долоохон хоногийн өмнө би гуниглаж байсан бол харин одоо би аз жаргалтай байна. Чи минь хүлээж байгаарай би чам руугаа очиж явнаа. Хүлээж байгаарай.  Одоо би юунд ч санаа зовохгүй байна. Юунд ч яарахгүй байна.

Обод

...


LINUXCON - Japan 2010

Бичсэн: xvv
02:53 , 2010-04-25 .. Бичигдсэн: Мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Линукс системийг сонирхогчдийн Японд болж байгаа олон улсын 2 дахь том арга хэмжээ...

Энэ оны 9 сарын 27-29-нд Токиод Линукс Сан/Linix Foundation-с LinuxCon-Japan 2010 чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь Ази ба Номхон далайн орнуудын бүсэд Линукс Сангаас зохиож байгаа анхны том хэмжээний арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.

Японд болж байгаа учир шалтгааныг Японд сүүлийн жилүүдэд гадны IT-гийн мэргэжилтнүүдийн тоо огцом өсч байгаа, линукс нээлттэй эхийн програм хангамжийн зах зээл хөгжих нилээд ул суурьтай ирээдүй харагдаж байгаатай холбоотой тайлбарлаж болох юм. Дээр нь би хувьдаа энэ бүхний ард том компаниуд/том ашиг сонирхолууд байгаатай холбон тайлбарлах байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Sun-ыхан OpenSolaris-аа сурталчилж, өөрийн хэрэглэгчдийн коммюнитийг үүсгэх ажлыг идэвхтэй өрнүүлж байгаа. Зөвхөн OpenSolaris гэлтгүй Линукс хэрэглэгчдийн коммюнитиг дэмжин ажиллах болсон (тогтмол уулзалтуудыг байр саваар хангаж өгөх, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох).

Энэ бүхний үндсэн дээр Японы линукс хэрэглэгчид(угтаа бол Tokyo Linux Group-ынхан) түрүү жил 2009 онд анхны Japan Linux Symposium-г амжилттай зохион байгуулжээ. Энэ жи...


Apple iPhone-ний шилдэг 16 тоглоом

Бичсэн: xvv
02:50 , 2010-04-25 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Apple iPhone, iPod Touch болон одоо шинээр гарч байгаа iPad зрэг бүтээгдэхүүнүүдийг маш амжилттай сайн борлогдоход нөлөөлж байгаа зүйл бол төрөл бүрийн сонирхолтой програм, тоглоомууд билээ. iTunes Store дээр хэдэн зуун мянган тоглоом байгаа бөгөөд 2 жилийн өмнө нээгдсэн энэ дэлгүүр нь саяхан 3 тэрбум дахь борлуулалтаа тэмдэглэж байсан билээ. Ингээд би интернетээр судалж байгаад өөрийн iPhone дээр суулган тоглож байгаа тоглоомуудаас шилдэг 16-г нь танилцуулъя.
Яг 16 гэсний учир гэвэл iPhone-ны нэг дэлгэцэнд 16 зүйл багтдаг билээ. Ер нь төрөл бүрийн тоглоомуудаас суулгаж үзсэн бөгөөд энэ тоглоомууд заавал хамгийн шилдэг нь байх албагүй бизээ. FIFA2010, Need For Speed Shift эд нар дажгүй хэдий ч бараг л өдөр болгон тоглоход бас арай учир дутагдалтай санагдав. Хэрвээ та iPhone утастай бол мэдээж кодыг нь тайлуулж Монголын гар утасны сүлжээнд ажиллах боломжтой болгосон байх хэрэгтэй. Мөн үүнээс гадна таны iPhone-ны үйлдлийн систем нь 3.0.x-ээс дээш байсан нөхцөлд л дараахи тоглоомууд ажиллана гэдгийг анхаарна уу. Одоогийн байдлаар хамгийн зохимжтой хувилбар нь 3.1.2 хувилбар бөгөөд хамгийн сүүлийн 3.1.3 хувилбарыг хамаагүй суулгах буюу интернетээр ...


iPhone дээр Android

Бичсэн: xvv
02:44 , 2010-04-25 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
...


Google амьтдын яриаг орчуулж байгаа гэнэ

Бичсэн: xvv
02:42 , 2010-04-25 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Google Android-ын нэгэн сонирхолтой application-ыг нийтэд зарлав энэ нь амьтдын яриаг орчуулж бидэнд хүргэх юм гэнээ. Ажиллагааны зарчим нь та амьтдын яриаг бичээд сервер рүү дамжуулахад таньд англи хэл дээр орчуулаад өгөх нь. За тэгээд ямар ямар амьтдын яриаг орчуулах вэ гэхээр: муур, нохой, шувуу, туулай, далайн гахай, үхэр зусаг, яст мэлхий, морь, тахиа, хонь, илжиг гахай юм байна. Android-той утастай бол туршаал үзмээр юм байна.

Б...



Орхи

Бичсэн: Обдоо
18:02 , 2010-04-22 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүгдийг орхи. Эхний байрандаа эргэж очих хэрэггүй. шааригдах хэрэггүй зүгээр л урагшаа яваад бай. Зэрлэгээр сэтгэж, чалчиж найзуудынхаа дургүй хүргэж, ад үзэгдэж, хөөгдөж, эрүүгээ цууртал цохиулж, элэгдэж хорогдож, сурч, гэгээрч, нүүж, сууж гүйсээр энэ сарыг үдэж байна даа.
Хэл сураагүйн зовлон гэдэг нэг юманд чадуулаад сууж байна. Урд боломж байгаа болохоор энэ долоо хоногоос хуулийн англи хэлний сургалтанд сууж эхлэв. Чан чан чан гээд товч...


Эссэ бичлэгийн уралдааны дүн

Бичсэн: Обдоо
15:19 , 2010-04-20 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос


Бид хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна эссэ бичлэгийн уралдааны эцсийн дүн гарлаа. Нийт 68 эссэ уралдаанд ирүүлснээс шүүгчид удирдамжид заасны дагуу эхний шатанд 20 эссэг шалгаруулж, 2 дугаар шатанд хэлэлцэн дүгнэсний эцэст 7 эссэг шалгаруулж шагнал гардуулав. 

Д.Идэржаргал., МУИС, НШУС                             Тусгай байр
Б.Энхцэцэг ., Цагдаагийн Академи                      2 дугаар байр
П.Нарангэрэл., ...


Serial killer - 12

Бичсэн: Обдоо
14:54 , 2010-04-17 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

Edward Theodore Gein : Хоч нь Эд Гэйн  The Butcher of Plainfield
(August 27, 1906 оны 8 дугаар сарын 27-оос - 1984 оны 7 дугаар сарын 26),

Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн хэрцгий, гаж алуурчинд тооцогддог. Түүнийг дэлхий нийтийг цочирдуулсан сүүлийн 2 аллагаар түүнийг илрүүлээгүйсэн бол хэзээ ч мэдэхгүй өнгөрөх байлаа.

Түүний ахын учир битүүлэг нөхцөл байдалтайгаар  нас барсан хэрэгт, 1947- 1957 -ийн хооронд Wisconsin мужийн Ла Кроссе хэмэ...



Шадар гурван цэрэг 3н жилийн хойно

Бичсэн: g84
10:23 , 2010-04-16 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

Энэ бол бидний шинэ үеийн түүх билээ. Монголчуудыг КИМYРА АЯАКО шиг ойлгодог хүмүүст зориулав.

 
Намайг багад хажуу айлаас давс, хайч, бахь бүр цайны ус зэрэг ахуйд дутагдсан зүйлс гуйлгахаар зараалд их явуулдаг байлаа. Би Довдон гэдэг өвгөнийд хүрч очин заримдаа асууж чаддаг, заримдаа асуулгүй гараад ирдэг хүү байсан юм. Өвгөн 16 настайдаа тэмээгээр оргож Монголд ирсэн гэж ярьдаг бөгөөд хатуу ширүүн зантай, амьдралынхаа туршид бүхнийг өө...



АМРЫГ ЭРЬЕ !!!

Бичсэн: Angaahai
16:19 , 2010-04-14 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Амар хаана байна харав уу энтэр гээл тээ. Юм хум бичкү дүрүүн сар болчоо шив дээ. Гүэ тэгээд энэ хооронд чинь юу ч өөрчлөгдөөгүй л юм байнашд. Тарга тэвээргээ даахаа больцныг эс тооцвол гсн түй түй түй. Тэр нь ч юу юм бэ зүгүүр. Дааж давшгүй буян нь гэдэс гүзээ нуруу ташаа гуя хондлой эрүү хүзүүн дээр ирж наалдчаад салахаа болих шинжтэй. Буян авуул аваарай гэж энэ дашрамд та нөхөддөө дуулгаад амжчий..... гэх мэт маазраал суужийдаг хэвээрээ л...


ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Бичсэн: Обдоо
11:39 , 2010-04-09 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Ажлын байранд тавих шаардлага:

1. Хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх. Үүнээс шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар 2-оос доошгүй жил ажилласан, эсхүл мөн хугацаагаар эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, криминологийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн буюу багшилсан байх;
2. Магистрын зэрэг хамгаалсан, эсхүл магистрантурт суралцаж байгаа;

3. Гадаад улсын аль нэг ...


Эссэ бичлэгийн уралдааны дүн

Бичсэн: Обдоо
14:37 , 2010-04-08 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Бид хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа. Нийт 68 эссэ уралдаанд ирүүлснээс шүүгчид удирдамжид заасны дагуу эхний шатанд 20 эссэг шалгаруулсан байна. Уралдааныг 5 шүүгч шүүв. Ингээд нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдыг жагсаавал:

Д.Адъяасүрэн., Газарчин дээд сургууль
Д.Идэржаргал., МУИС, НШУС
Г.Гантуяа., УБИС, Гүн ухаан, улс төр судлал
Х.Түвшинбаяр Цагдаагийн Академи
М.Үй...


Хориэмон

Бичсэн: xvv
22:20 , 2010-04-06 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 7 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Токио Их сургуульд сурч байхдаа 1997 онд хоомпээж хийдэг компаниа байгуулах үед Такафүми Хориэ гэдэг энэ залууг хэн ч таньдаггүй байлаа.

Түүний байгуулсан Livedoor гэдэг компаний үйл ажиллагаа урсдаг шатаар дээш өгсөх мэт саадгүй урагшилсаар 2005 он гэхэд бэйсболын баг худалдаж авахыг оролдох, телевизийн сувгийн ихэнхи хувьцагааг худалдаж авах хэмжээнд "том" хөдөлж эхлэхэд олон нийт түүнийг мэддэг болж, анхаарал хандуулж эхэлсэн ю...


Хүсэл

Бичсэн: xvv
00:18 , 2010-04-06 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүсгүй минь би чамайг маш ихээр хүсэж байна
Бөглүү сэтгэлийн гүнд цоожилж гинжлээд дийлдэхгүй нь
Бүрэнхий үдшээр одод чиний нэр болж анивчаад
Бүх л өдрийн турш инээмсэглэлийг чинь харахыг хүсдэг

Зөөлөн уруулд чинь уруул шүргэхийг хүсэж байна
Зүрхний гүнд халуун гал дүрэлзэж байна
Зүүд нойронд минь эргэлдэн бүжих үзэсгэлэнт гүнж чиний
Зүйрлэмгүй жаргалтай инээдийг үргэлж сонсохыг хүсэж байна
...

...


Яг одоо л би үнсмээр байна

Бичсэн: xvv
23:42 , 2010-04-05 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Ялдамхан жиргэх хос болжмор шиг наалдан суугаад
Янзаган нүд, хамар, хацар дээр чинь үнсмээр
Янаг тачаалынхаа үүдийг чиний л өмнө нээгээд
Яг одоо л би уруул дээр чинь үнсмээр байна

Галзуурсан юм шиг дурлалыг яг одоо л амсмаар байна
Гараас чинь атган суугаад хүзүүн дээр чинь үнсмээр байна
Цээжин чанад дүрэлзэх зүрхэн тулгатай галаа
Цэцэг дэлгэрэх цагаар чамдаа л нээж харуулаад
Цэвэрхэн булбарай арьсанд чинь уруул шүргэн суумаар байна...
...


{ Сүүлийн хуудас } { 37 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv