monita

Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..

Бичсэн: Обдоо
12:31 , 2010-12-25 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
 Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар зүйлийн 6-д... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... хийх эрх чөлөөтэй. гэжээ. Сайхан тунхаг. Социализмын үеийн галавлит эргэн ирж байна.Хамаагүй сэтгэгдэл бичвэл нэгэн засгийн газрын түшмэлийн шийдвэрээр та шоронд орж болохнээ. Саяхандаа Амундра гэх залуугийн толгойлдог Монгол масс медиа компанийг УИХ-ын гишүүн Эрдэнэ гэх нөхөр шүүхэд өгөөд тусыг эс болсон билээ. Хувалзуудын харшил хөдөлж байх шиг. www.news.mn гэх сайтад үлдээсэн түүний шалдар булдар, авлигын болон порн...


Улиг болсон сэдэв ... мал сүрэг төрийн хамгаалалтанд байна

Бичсэн: Обдоо
10:59 , 2010-12-24 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ тухай байнга л бичих юм даа Малчид.. бас малын тухайЕрөнхийдөө Монгол Улсын Үндсэн хуульд " Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэсэн заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гарах маргаан тасрах янзгүй. Хууль тогтоогчоос уг нь дээрх санааг малын удмын санг хамгаалах зорилгоор оруулсан. Гэтэл шууд утгаар ойлгож, хэрэглэж малыг хамгаалж, нөхөн төлбөр өгч, чихэнд нь чипс зүүж, малчдыг ивээн тэтгээстэй тухай хотын иргэд гомдоллож байгаа нь үнэний ортой. Дугаар хорооны иргэн таксины Балбар, багийн иргэн Дондог хоёр яг ижилхэн Монгол Улсын иргэн. Харин Балбар такси хулгайд а...


Архинд живцгээе

Бичсэн: Обдоо
12:01 , 2010-12-23 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Архинд живцгээвэл ямар вэ? Өвөлдөө хөлдөж осгож байгаа манай архичдын тоо Иракийн зарим хотод болдог дайнаас илүү хохирол учруулдаг. Яах вэ архичид тэгээд дуусах улс гэж бодъёГэтэл ...Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хууль гэхчилэн бэлэгдлийн шинжтэй хэдэн хуулиуд ч шаврын хаалт болж дээ. Багавтар бааруудаа торгоход ашигладаг бардаак зүйл болж.Дээрхи архины рекламыг үзвэл 2011 ондоо сэгсийтлээ архидаад хордож үхэцгээе гэсэн сайхан гаргалгаа сэтгэлд бууж байна л даа.11 -ийн тоог хоёр архины лонхоор төлөөлүүлээд байхдээ яахав дээ. Энэ реклам бараг бүхсонин ...


Бичсэн: Обдоо
15:53 , 2010-12-20 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
 Шилдгийн шилдэг гахай, шилдгийн шилдэг нохой шалгаруулах нь холгүй юм болдог хойно доо. Жил бүрийн эцэст энгэрт нь уяа уяж, энгэрт гадас зоож, гарт нь мод тэврүүлж зогсдог сезон ид дундаа яваастай. Шилдгийн шилдэгтээ шалгарч чадахгүйдээ бухимдсан бачуурсан хөөрхий оюутнууд гадаа нь очиж хүндэтгэлийн арга хэмжээг бусниулсан ч гэх шиг. Явж явж Нэнхбаяр  ч турхирсан ч гэх шиг.  Ажлаа хийхгүй Их хурлын золигнууд нь гадаад руу даргыгаа дагаж гүйлдлээ ч гэх шиг. Ард түмнийг бачууруулаад л. Тоорт хаа байна,  палааж хаа байна, пиджаак хаана байна хайгаастай. Оны эцэст хүн стресст хамгийн их ордог. Нө...


он цагийн алсад

Бичсэн: g84
14:23 , 2010-12-15 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Бодол...

Алтайн уулсын бэлд хэдэн сүг сураг судлаачидтай хамт газарчилж явснаас хойш хадны сүг зургийг хайж хэсэг балын харандаа цаас хоёроор буулгаж авдаг болсноор өдрүүд богиносоод байх шиг санагдаж өдрийн гэгээтэй үе өглөөний 5 цагаас оройн 11 хүртэл үргэлжлэх хирнээ хүрэлцээ муутай байдагсан.
Зургийн аппаратгүйгээс тэр үү эсвэл мөнөөх хадны сүг зургуудыг масштабаар нь буулгаж авах нь ач холбогдолтой байсан уу дээр нь цаас тавьж байгаад л эрээчиж орхидог байлаа.

Тэднээс малталтын биш геологичийн алх авч үлдсэнээрээ хад чулуу тоншиж яваад нэгэн удаа ер бусын цангинасан чулуутай та...



Би итгэж байна, тиймээс би амьдарч байна

Бичсэн: g84
00:03 , 2010-12-11 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
“Таны ярьж хэлж байгаа надад огт таалагдахгүй байна, гэхдээ хэлэх эрхийн тань төлөө амиа ч өгөхөд бэлэн байна”. Энэ бол аугаа Вольтэрийн үг. Энэ бол Францын хувьсгалын үзэл санааны амин сүнс. Энэ бол хүн төрлөхтний сэтгэлгээнд гарсан хувьсгал. Энэ бол өнөөгийн үйлдвэржсэн, технологжсон, шинжлэх ухаанжсан XXI зууны даяаршсан дэлхийн бүхий л амжилт дэвшлийн цаад уг сурвалж нь.

Бурхан энэ хорвоо дээр байгаа бүхий л амьд организмыг төгс бүтээсэн. Нохой, үхэр байгаагаасаа илүү боловсронгуй, төгс төгөлдөр байх бололцоогүй. Хамгийн төгс бус бүтээгдэхүүн бол хүн. Хүн хэмээх байгалийн бодьгал боддог, бо...


Ангара

Бичсэн: arius
18:23 , 2010-12-06 .. Бичигдсэн: Гэгээн бодол .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос


алсаас зорих хэн бүхэнд
амьдрал, мэргэн ухаанаа харамгүй заах
аугаа хүчирхэг эцгийн охин
ааль сайтай Ангара мөрөн минь

аядуухан зөөлөн урсгалд чинь
арван тавны сар өөрийгөө тольдож
ангир ганганаж, анир үргээхэд
амраг хосууд эргээр чинь зугаална.

ай идэр залуу нас минь чиний хөвөөнд өнгөрч
асуй ирээдүй минь чиний л эргээс эхлэх нь
Ангараа


зургуудыг baikal.irkutsk.ru -аас авав

...


Блог-2010

Бичсэн: Обдоо
19:05 , 2010-12-05 .. 47 сэтгэгдлүүд .. Холбоос

Ийм нэртэй арга хэмжээнд манай блогмн -ээс хэдхээн хүн очиж оролцов. Арч цээгий, би, ирийнаа, энхмандах, дадидо, дао ...

Үүднээс нь авахуулаад такс 5 мянган төгрөг, цагдаа цэргийн хамгаалалт гарчихсан тунчиг сүртэй байлаа. Дотор яваад ороход үүдэнд такс олгогч  гэх нэг нөхөр байх бөгөөд үүдний өлгнүүр шахалдаантай, зохион байгуулалт тааруухан байсан нь эхнээсээ мэдэгдэж байсан юм.

Энд ямар нэг блогийн арга хэмжээ гэхээсэ илүү засгийн газрын эсвэл ардын намын "publiс media"-ийн нээлтийн ажиллагаа явагдаж байгаа мэт сэтгэгдэл төрөх авай. Хөтөлбөрийн дагуу уригдсан зочдоос ерөнхий сайд С.Батболд,...


Тэмцэл хэрэгтэй

Бичсэн: xvv
14:28 , 2010-12-02 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 18 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Нэгэн нийтлэлийг сая уншиж суугаад бодлоо л доо. Нийгмийн халамж, нөгөө амласан мөнгийг өгөх нь буруу гэж ярисаар, гэтэл нөгөө хууль нь батлагдчихлаа. Одоо Монголын нийгэмд итгэх, цаашид амьдрах ямар ч итгэл найдвар бараг үгүй болж байна миний хувьд. Тэгээд бодлоо. Ингээд за батлагдсан одоо ингээд л өнгөрөө гээд хүлээгээд суух гэж үү?

http://sonin.mn/?p=102427 нийтлэл нэлээн жаахан сунжруу ч гэсэн маш сайн нийтлэл байна гэж бодлоо...
"Хятадаас орж ирдэг зөөлөн болон бусад хуванцар тоглоомыг бүгдийг нь монголдоо хийх боломжтой хэмээн тун аятайхан төсөл, төлөвлөгөө боловсруулчихаад гарааны хөрө...


Элийрэл

Бичсэн: Обдоо
11:31 , 2010-12-01 .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос
Буянгийн Жагаа ч бил үү нэг нөхрийн элрийлийн талаар бичмээр санагдаад. Элийрлийн элий.
Хэзээ ч билээ зурагтаар өө ярьж өгч байнаа. Яриад л байна.
Телевизийн нэтрүүлэгч асуув.
- Та солонгос киноны талаар юу гэж боддог вэ
-Өө би тэрийг үздэг ч үгүй. Дэмий зүйл. гээд л ухаантай юм шиг ярьж явсанаа ... -Тэр чинь тэгээд л ёстой тэнэг. За тэгээд голын наана гараад л нэг нь уйлж байна. Цаана гараад л нөгөө нь уйлж байна. Ах дүүдээ дурлаж байна. Үхдэг өвчин тусч байна. Нэгнийгээ араар нь тавьж байна. Алжийндөө алжийн гэж авдийн.  Бүгдийг нь үзчихсэн байгаамдаа. 
Бас хэзээ ч билээ 7 сарын 1-ны үеэр бааха...


Нэргүй бөх, эзэнгүй тэшүүр

Бичсэн: Обдоо
02:09 , 2010-11-30 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
 Сүүлийн хэдэн бичлэгүүд дандаа 30 насны тухай л байлаа. Явж явж өнөөдөр энэ настайгаа золгож байна даа. Амьдарлын түүхээ хүүрнэн өгүүлээд юүхэв. Харин хорвоод 9 сар тээж төрүүлсэн хайрт ижийгээ, өсгөж хүмүүжүүлсэн хатуужуулсан аавыгаан би эгшиглэн шүлэглэмээр л байна. Даанч миний авъяас хүрэхгүй юм.
... Намайг төрөхөд 1980 оны  олимпод Оюунболд хэмээх залуу чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулаад удаагүй байсан цаг. Тухайн үедээ бол жинхэнэ бөх байсан даа. Намайг түүний нэрээр нэрлэж шийр хатааж, бөх болоосой гэж, оюунтай эрдэмтэй болд мэт хатаагдсан эр хүн болоо...


өөрөөсөө нуухсан

Бичсэн: arius
16:31 , 2010-11-28 .. Бичигдсэн: Гунигийн бодол .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
яагаад .............
ярьж хэлж байсан бүхэн чинь утгаа алдаад
янаг хайрын харц чинь хөрчихсөн юм бэ

яагаад........................
явахдаа хүлээх итгэлийг авчихаад
ямар ч үг хэлгүй холдсон юм бэ

үйлдсэн гэм бий бол
өөрийгөө зэмлээд уйлахсан
өнчрүүлчихсэн зүрхэнд чинь
өрдсөн гал чинь хэвээрээ байна одоо ч

үгүйлэхдээ асгарсан нулимс минь
үнэгүй байгааг
өнөөдөр чи минийх биш болсоныг
өглөө болгон шивнэсэн үгс чинь замхран одсоныг

өөрөөсөө би нуумаар байна

...


Блогчдод дуулгах мэдээ

Бичсэн: Обдоо
12:32 , 2010-11-28 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголын блогчдын холбоо нь "Боловсрол" сувагтай хамтран "Миний блог" нэвтрүүлэг хийж эхлээд байна. Энэхүү нэвтрүүлэгийн гол зорилго нь блогийн ач тусын талаар нийтэд тэнцвэртэй мэдээлэл өгч, блогчдыг сурталчилах, блогийг нь бусдад таниулах, нийгэмд тулгараад байгаа проблемуудын талаар бичсэн бичлэгүүдийг хүргэх явдал болно.
Нэвтрүүлэг нь орчин үеийн ололт амжилтийг ашиглан тухайлан сонгосон сэдвээр бичлэг бичсэн хоёр блоггеруудын интернэт харилцан яриа, онлайнаар бие ибетээгээ шууд харилцах, мэтгэх, маргах, санал нийлэх хэлбэрээр явагдах бөгөөд ямар ч блоггер хамрагдах боломжтой юм.   
Эхний д...


Эх нутаг, элгэн садан

Бичсэн: xvv
12:18 , 2010-11-28 .. Бичигдсэн: Монгол бичиг .. 9 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

Халимаг түмний тухай сайн мэддэггүй, ер нь дэлхий даяар тархан суугаа Монгол үндэстнийхээ тухай сайн мэддэггүй л дээ. Энэ киног үзээд нэлээд зүйлийг олж харлаа. Дуустал нь үзсэнийхээ дараа бас нэлээд зүйлийг ойлгож авсан гэж бодлоо. Бид заримдаа Өвөр Монголчуудаа, Буриадуудаа гадуурхана, хэл аялгаар нь гоочилно. Бүр дотооддоо хүртэл "Дөрвөд хүн хүн хүн биш дөрвөн шийр мах биш", "Булганыхан будилаантай, будаан дээрээ зодоонтой" гэх мэт хаанахын ямар санаатан яах гэж зохиож тараасан нь мэдэгдэхгүй мулгуу үгс хэлэлцэн биенээ чичлэлцэж, бүүр нэг нэгнээ Хятадын эрлийз, хурлийз гэж хоорондоо муудалц...


Эрүүл үрс хөдөлгөөний шинэ мэдээ

Бичсэн: xvv
23:42 , 2010-11-27 .. Бичигдсэн: Бахархмаар .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Тусгаар тогтнолынхоо баярын өдөр Монголынхоо ирээдүйд хэсэг Монголчууд том бэлэг барилаа. Ийм сайхан зүйлийг эхлүүлэн ажил хэрэг болгосон Эрүүл үрс хөдөлгөөний санаачлагч залуус болон хандив өргөсөн бүх залуусаараа, бас бага боловч хандив, сэтгэлээрээ оролцсон өөрсдөөрөө бахархаж байна. 3 дахь аппарат бас удахгүй ирнэ гэсэн. Нийлж нэгдэж чадвал Монголчууд бид хүчтэй шүү
Хэрвээ та оролцоогүй бол дараа дараагийнхад нь гар бие оролцох нь нээлттэй юм билээ шүү

Зурагтын мэдээ болон дүрс бичлэгүүд:





...


бахархмаар байна

Бичсэн: arius
23:08 , 2010-11-25 .. Бичигдсэн: Хайрын бодол .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Монгол ороноороо, монгол хүний чадавхийг улам бахадмаар хэ хэ. Хэдийгээр өчүүхэн зүйл ч би энд байгаа хэдэн оюутнаараа маш их бахархаж байна. тэд хэний ч шаардлага шахалт, дэмжлэггүйгээр тусгаар тогтнолын өдөр зориулсан бяцхаан тоглолт сургууль дээрээ зохион байгуулсан юм. Мэдээж эндэхийн бусад орос, хятад, солонгос, герман оюутнуудад сонирхолтой байсан нь маргаангүй. 20 ч хүрээгүй эдгээр хүүхдүүд өөрсдөө бүжгийнхээ хувцсыг оёж, өөрсдөө бүжигээ дэглэж, понограмаа бэлдээд тоглолт хийсэ...


Энэ юу болоод явчваа? Аааай хүний доодохоо гэж...

Бичсэн: Angaahai
23:04 , 2010-11-25 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
- Чамд хүний доодох байна уу?
- Байна
- Тэгвэл гарга
- Болохынмуу?
- Болнооо болно......... Одоо ер нь ганц юмаа тултал нь хийнэ шүү.
- Хүүе яаанаа би барьлаа
- Бааааааарих ч яах вэ барина. Тэгээд чангарч байна уу? 
- Чангарч байна.


Тусгаар тогтнол чамайг би тунхаглан зарлана би

Бичсэн: Обдоо
10:39 , 2010-11-25 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би.  Нэг том яруу найрагчийн нэг ийм мөртүүд сэтгэлд огшиж орж ирээд. Хэрэв би тусгаар тогтносон энэ улсын иргэн байгаагүй бол эрх чөлөөг ингэж эдлэхгүй л байхсан. Нутгийнхаа салхинаас цээжээ дүүртэл амьсгалаад л хашгираад, уйлаад , дуулаад л .... хүссэн газраа аялаад л ... Энэ нутагтаа бид, би, миний хүүхэд тэрний хүүхдийн хүүхэд ч эзэн нь байх болно.  Яахавдээ одоогоор удирдагч, хууль тогтоогчидод нь тааруухан дүн тавимаар, манай хадмын хашааны банхар ч ойлгхоор тэнэг зү...


I need help !!! buyu Surjignuursurengiin surjignel

Бичсэн: Angaahai
23:37 , 2010-11-24 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Uureer tariagaa uurtuu hiine. Odoo bi yaah ve? Tsag ni bolchih vii geed noir hurkuunee. Gsnees tariag zaaval dooroos ni deesh chigleltei hiine gsn yum bdaggui biz dee. Bi deerees ni l harj chadah bolohoor deerees ni dooshoo shahchih uu? Ali ni uvduh bol? Meddeg hun bval helj ugvul ami avragdlaa. Yalanguya HUU chi TANGARAG URGUSUN EMCH hun shuu!!!   Tiimees shaardaj bna....



ганцаардлын шалтгаан

Бичсэн: arius
22:24 , 2010-11-24 .. Бичигдсэн: Гунигийн бодол .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
хэзээний л дурлалд согтчихсон байдаг
хэврэгхэн зүрх томоо суугаад
хэнийг ч гэж шаналах сэтгэлгүй
хээнцэр сээтэн харцнаас өөр нүгэлгүй
хэрсүү нэгэн бүсгүй болж



хэдэн хоногийн өмнө шүлэг бичих гэж оролдон суулаа. Дээр байгаа мөрүүдийг бичиж байхдаа ямар их ганцаардаж байгаагаа ойлголоо. Хүн яагаад ганцаарддаг юм бэ? Яагаад энэ аймар мэдрэмж нас нэмэгдэх тусам улам их болдог юм бэ. Их удаан энэ талаар бодлоо. Би чинь бараг л төрөлх хотдоо байгаа хүн шүү дээ. Гэтэл гэртээ ч гудамжинд гараад явахдаа ч асар их гуниг ганцаар...


{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv