monita

Нам зам биш

Бичсэн: Обдоо
13:49 , 2010-11-23 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
 Төрсөн өдөр дөхөж байхад хамааралгүй юм бичмээр санагдаад. 30 нас хүртлээ юу туулснаа бичээд яахвээ. Угаасаа бидний үеийнхэн өнгөрсөн нийгмийн заримыг амтлаад л авсан улс. 10 хүрэхээс л эхлээд ардчилсан нам, хувьсгалт нам ..... нам нам  хэмээх толхилцол, түлхэлцэлийн хов живийг сонсож, зурагт шагайн, амлалтийн бай, сонгуулийн луйврыг амссаар нэг мэдэхэд 30 насны хаяанд ирчихжээ.
Зах зухаасаа миний үеийн залуус нам бараадан зарим нь овоо дэвшээд авч, зарим нь карер хөөн одсоор. Би ч тэгээд нам мам гэж туйлширч явсангүй. Өөрийнхөө үзэл бодол, хийсэн ажилдаа үнэнч байхыг эрхэмлэдэг болохоор нам ...


Сурталчилгаа байрлуулах

Бичсэн: xvv
14:53 , 2010-11-22 .. Бичигдсэн: Мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
1 өдөрт зөвхөн Монголоос 3000-8000 орчим хүн тогтмол ханддаг хуудаснуудад зэрэг сурталчилгаагаа байрлуулах уу?
www.dusal.net нүүр хуудас  www.blogmn.net нүүр хуудас www.blogmn.net сайт дахь блогууд дээр харуулах www.dusal.blogmn.net блог сайтуудад харагдах 300х250 цэг болон 560x60 цэг хэмжээтэй сайтын толгой болон, хамгийн нүдэнд тусах хэсэгт байрласан сурталчилгааг та манай сайтуудад байрлуулах боломжтой. Үнэ: Солигдохгүй баннер өдөрт 1111₮ ба солигдох тохиолдолд солигдож буй баннерын тоонд хувааж байрлуулах боломжтой. Мөн та зөвхөн харагдуулалтын тоогоор харагдалт тутамд 2₮...


Мэдлэгийн бямба гариг

Бичсэн: xvv
14:21 , 2010-11-22 .. Бичигдсэн: Мэдээ .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Монголын Линукс хэрэглэгчдийн LiMNux бүлгэмээс санаачлан нийт иргэд, Linux, нээлттэй эх сонирхогч, хэрэглэгчдэд зориулсан Нээлттэй програм хангамжууд, түүний хэрэглээг танилцуулах, хэрэглэгчдэд заавар зөвлөгөө өгөх зорилгоор сар бүр нэг удаа Мэдлэгийн Бямба Гариг арга хэмжээг зохион явуулж эхлээд байна.

Тус арга хэмжээг Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь дэмжиж Уулзалт-сургалтын өрөөгөөр хангаж байгаа билээ. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олондоо нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь сонирхсон хэн бүхний өмнө нээлттэй болохыг дуу...



Мөнхийн дэргэд ээж минь

Бичсэн: xvv
19:22 , 2010-11-14 .. Бичигдсэн: Дууны үгс .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Сүүтэй энгэрийг нь чичрээж уйлахад минь сэрүүн ээж минь
rnСуугаа хоносон шөнө нь одноос ч олон байгаа даа
rnЗулай дээр минь залбирсан бурхан ч юм уу даа ээж минь
rnЗаяа буяныг минь тэгшилсэн хорвоо юм уу даа ээж минь
rn
rnДууны сэжүүр аргадаж 
rnДуудахад нь ойрхон байя даа 
rnҮүлэн сүүдэр зайчилж 
rnҮнсэхэд нь ойрхон явъя даа
rn
rnНүүрэн дээр минь мандсан 
rnНаран юм уу даа ээж минь 
rnНүдээ нээхэд минь харагдсан
rnТэнгэр юм уу даа ээж минь
rn
rnЗулай дээр минь залбирсан бурхан ч юм уу даа ээж минь
rnЗаяа буяныг минь тэгшилсэн хорвоо юм уу даа ээж минь
rn
rnДууны сэжүүр аргадаж 
rnД...


өнгөрснөөс би илүү хүчтэй

Бичсэн: arius
21:46 , 2010-11-13 .. Бичигдсэн: Гунигийн бодол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос


бүлээцнэ.....ахиад даарахгүй зүрх
бүрий болтол гуниглах зав ч надад алга
бүгдээс нууж унагах нулимс дуусаад удсан

дурсамж надаас чамайг нэхэх үед
дуулж өөрийгөө аргадах уянга надад бий
дурлал байсан гэдгийг чи ухаарах үед
дуугүйхэн би хажуугаар чинь зөрөөд өнгөрнөө......

өөрийгөө аргадаж бичсэн шүлэг
өрөвдмөөр ч юм шиг
өрөөл бусдад миний гуниг хамаагүй ч
өнгөрснөөс би илүү хүчтэй................... өөртөө итгэлтэй бүсгүй



...


Бичсэн: arius
22:09 , 2010-11-12 .. Бичигдсэн: Гунигийн бодол .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
урж тасдах байсан юм бол
ургуулж арчлах хэрэгтэй гэж үү
энэлэл шаналалд унагах юм бол
эдгээх хэрэгтэй гэжүү дээ сэтгэлийг

сэмэрч дуусах дөхсөн зүрх
сэрүүн зүүдэнд хууртжээ

юу ч үлдсэнгүй


Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэргүүд

Бичсэн: Обдоо
12:04 , 2010-11-11 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

Г.Оюунболд

Соц нийгэм халаагаа өгөх арай болоогүй үед тухайн үеийн нам засгийн удирдагчдийн нэг нь “Манай нийгэмд гэмт хэрэг удахгүй устаж үгүй болно.  Удахгүй бид гэмт хэрэг гэж зүйлийг байхгүй болгоно.” хэмээн мэдэгдсэнээс болж судалгааны байгууллага, мэргэжилтнүүд нь хэлсэн үгэнд нь тааруулж ажиллах гэж зүдэрч байсан гэдэг. Тухайн үед бол “гэмт хэрэг үйлдэж байгаа нь өнгөрсөн нийгмийн үлдэгдэл, хөрөнгөтний нийгмийн гаж нөлөө хэмээн”  дүгнэж байв. Гэтэл зах зээлийн гэгдэх нийгэмд шилжсэнээр нууж дарж байсан бугшмал гэмт хэргийн гаралт ихэсч, онц ноцтой жигшүүрт хэргүүд шил шилээ даран гарах б...



Элэг аваад хаячихлаа :))

Бичсэн: xvv
12:09 , 2010-11-10 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 21 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Арай ийм хошин шогт хүмүүс үнэнээсээ итгэдэг юм биш биз дээ. Ингэхээр нь Христийнхэнд дургүй хүрээд байдын... Ялангуяа өмхий Солонгосчууд...

...


SharePod iТөхөөрөмжөөс хуулах програм

Бичсэн: xvv
01:46 , 2010-11-10 .. Бичигдсэн: Програмууд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
iPod дээрх зүйлсээ нөөцлөн хуулж авах, засах, дамжуулах боломж олгодог SharePod хэмээх нэгэн програмыг нэгэн зочин танилцуулжээ. Та ч бас туршаад үээрэй:

Татаж авах хаяг:
http://www.getsharepod.com/download/

Дэлгэцийн агшин зурагнууд:










...


Монголын МТ-ийн ирээдүй

Бичсэн: xvv
23:54 , 2010-11-09 .. Бичигдсэн: Мэдээ .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Лимнукс, Космосбөрдс болон мэдээлэл зүйн багш нарт амжилт хүсье. Маш зөв, маш сайхан зүйлсийг залуус хийж байгаа юм байна
Бид (Монголын Линукс Хэрэглэгчдийн Бүлгэм) энэ амралтын өдрүүдээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургуулийн "Багшийн Хөгжил" төвийн бүх т...


30 настнууд

Бичсэн: Обдоо
14:01 , 2010-11-09 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 Энэ долоо хоногийн "Тойм" сэтгүүл дээр бичсэн редакцийн зурвас анхаарал татав. Ерөнхийдөө 30 настнуудын тухай бичжээ. Тэд шинэ үе тэд дараагийн үе ч зөнгөөрөө өсч өндийж хэний ч дэмжлэг дуслалцаагүйгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа улсууд гэж... 
Нийтлэлч ...


Андройд програм хөгжүүлээд заралгүйгээр мянга гаран доллар олдог

Бичсэн: xvv
22:59 , 2010-11-08 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Сонирхолтой тул хуулж орууллаа:

A lot of people says that there is no real money in the Android development. They say that if you want to make money you should write for iPhone, iPad and all other iThings… This is not true! I am not a one of guys that is making thousands of dollars but my income seems to be steady and is still growing.

Moreover I am not one of top developers nor any of my apps have been promoted by Android Market. I am just an one among of thousands of Android developers with not to well known apps. And what may be really surprising all my apps are free as Google do not allow developers from my country (Poland) to sell apps via Android Market!

So keep in mind ...



Сүүдрийн хот

Бичсэн: Обдоо
10:12 , 2010-11-05 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

Зах зээлийн гэгдэх өөрчлөлтөд урьдчилан бэлтгэгдсэн хүн байгаагүй үед өмч хөрөнгийн, аж амьдралын хувьд бараг ойролцоо байсан хүмүүс өнөөдөр зарим хэсэг нь маш богино хугацаанд баяжиж, зарим хэсэг нь ядууран нийгмийн ялгарал буурахгүй, харин ч даамжирах шинжтэй болж байна. Түүний нэгээхэн баримт нь нэг талд улс төр, бизнесийн бүлэглэл бэхжин хууль сахиулах байгууллагын тогтолцоонд нөлөөгөө тогтоосон, нөгөө талд ядуурсан олон хүмүүс гудамжинд тэнэмэл байдлаар амь зогоох болж бидний улиг болтол ярьдаг “траншейныхан” гэх нэртэй нийгмийн эмзэг бүлгийн шилжилт хөдөлгөөн, улам ихсэх хандлагатай байна.

Тухайн үедээ л “ирээдүй хойчдоо дарагдахгүй айхтар гэмт хэрэгтнүүд гарч ирнэ” хэ...



Намын цагдаа

Бичсэн: Обдоо
14:16 , 2010-11-04 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Би намч бус хүн.  Бас цагтаа цагдаад ч байсан хүн. Гэхдээ өнөөдөр хоёулаа хоржоон хөдөлгөөд болдоггүй ээ. Иргэнээс авсан  татвараар санхүүжин, бидний төлөө ажилладаг цагдаа өнөөдөр хоолонд орох цайны газрын замыг маань хөндөлдөн барин байж  20 гаран минут хомслон ардын хувьсгалт намын их хурлыг хийж байгаа эвэртэн туурайтнуудыг замчлан гүйнэ. Цаана нь төрийн албаны тусгай хамгаалалтынхан хар шилээ зүйн станцаар хүүрнэнэ. "Анхаараарай  анхаараарай наана чинь одоо ямар амьсгаа гүйгээд байгаа юм бэ зогсоо л доо. Замаас гарга " хэмээн мань мэтийгээ хөөж тууна. Хүмүүс тэднийг харах гэж биш цайндаа орох гэж хүлээн зогсоно ...  Намд цагдаа зүтгэх гэж бидний хармаанаас татвар авдаг...


Хорвоо дээрхи хамгийн хайрт найз минь ээ!!!

Бичсэн: Angaahai
12:33 , 2010-11-02 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
           Сайн байна уу, Миний хөөрхөн найз. Арав гаран жил найзлаж, нөхөрлөж, амьдралын баяр баясгалан, уйтгар гунигт мөч бүрээ хамтдаа сэтгэл догдлон хуваалцдаг хонгор найз, эрхэм хүндэт чи минь ээ. Энэ олон жил өвөр түрийдээ орон нөхөрлөж, өөрөөсөө тасалчихсан юм шиг мэддэг болжээ бид биесээ. Чамдаа нэг ч удаа захидал бичиж байгаагүйгээ сая л анзаарлаа. Өөрийн гараар нямбайлан бичиж, цэвэр дугтуйнд хийгээд, дөрвөн марк нааж, "Алс хол суугаа НАЙЗ чамдаа" гэж хаяглаад, цагаан далавчит төмөр хөлөг хөлөглүүлэн чамдаа илгээх учиртай юмсан. Тэр үе бидний цаашдийн хамтдаа туулах олон олон он жилүүдийн хаа нэгтээ ирнэ гэдэгт най...


Мөрөөдөл тас цохигдох цагт ...

Бичсэн: Обдоо
09:54 , 2010-11-01 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
За тэгэхээр долоо хоногийн эхний өдөртэй ямар хамааралгүй юм биччихье. Мөрөөдлөө тас цохиулаад урам хугардаг тухайд. Цэцэрлэгт байна уу арван жилд ч байна уу их сургууль ч байна уу хамаагүй хийсвэрлэх, мөрөөдөх дуртай мөчүүд маань сайхан байж дээ.  Саяхандаа нэг мөрөөдөж, биелүүлэх гэж явсан зүйлд минь хүчтэй цохилт гэх үү дээ эсвэл дэмжигдэхгүй байдал ирж ихээхэн сэтгэлээр унав аа. Ерөөсөө больдог ч юм уу гэж... Магадгүй ингэж явсаар хүн мөрөөдлөө нэг нэгээр нь гээдэг л байх л даа. 
"Бусдыг ухарч няцах тэр л үед та эргэлт буцалтгүйгээр огт зогсохгүйгээр хөдөрмөрлөх, мэрийх хэрэгтэй" гэж хэзээ ч юм бэ уншсан Ки -Ү- Жин ий бичсэн номын мөрүүд нүдний өмнө зурайна. Унших ч амар...


төрсөн өдөр ба пума

Бичсэн: g84
13:17 , 2010-10-30 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

Хуанлийн хувиар Хилэнцийн гэрт байх үе буюу намар цагт тохиодог төрсөн өдөр маань өчигдөр тохиолоо.
Өдрийн цайны цагийг ашиглаж хэдэн ном хайж номын дэлгүүр хэссэн биш хоол идэж чадсангүй...
Өглөө сэрээд л өнөөдөр бусад өдрөөс онцлох юм үгүйг ухаарч, хорвоогийн нэгэн гунигт шаргал намартай хорин хэд дэх удаагаа учирч буйгаа санаад Намар цагт л хүн нас нэмдэг шигээ (нэг хоёр) гэж бодлоо.
Орой ажлаа тараад харихдаа мөнгөгүй байгаагаа мэдлээ...
Ирээд хаалгаа онгойлгож чадсангүй...
Харин энэ үед өнөөдөр чинь миний төрсөн өдөр,... Яачихдаг байна даа энэ хорвоо гэж бодогдлоо.
Өрөөнд орж ирэхэд бяцхан сагсанд хэдэн жимс хийгээд Happy Birthday to you гэсэн пайзыг ард нь түшүүлэн та...



Матаасын нийгэм

Бичсэн: Обдоо
09:10 , 2010-10-29 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
60,70,80-аад оны үед анд нөхөд биенийгээ, авгай нөхөр хүртэл бие биений маттдаг байсан гэхэдхилсдэхгүй. Хуйгаар нь хэрэн сүлжсэн их мэдэээлэгчтэй, бууны нохойтой  улс ази дундаа л манайх, хойд  Солонгос хоёр л байсан болов уу. Матаад л унагана, матахыг харин НАХЯ зааж өгч элсүүлнэ. Хүнээр тагнуул хийдэг энэ ажлыг орос ах нар манай улсад тагнуулын үндсэн школ болгож зааж өгсөн гэдэг. Энэ арга одоо ч хэвээрээ тагнуул, гүйцэтгэх ажил нэрийн дор хүний эрх зөрчсөн хууль бусаар эрүүдэн шүүсэн гээд түг түмэн баримт өдрийн хэвлэлийн нүүрнээ өнгөлж байна.
Ер нь гүйцэтгэх, тагнуулынхаа хийх ажлын арга хэлбэрийг хуулиараа ил болгох ёстой атал бүх юмыг "төрийн нууц" нэрийн дор журам га...


Даварсан өмгөөлөгч нар

Бичсэн: Обдоо
13:12 , 2010-10-28 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
 Сүүлийн үед даварсан өмгөөлөгч нарын тухай хаа сайгүй л бичих болж. Заримыг нь үл өгүүлэн өгүүлэх нь. 14 настай охины хоолойг боож амь насыг нь хохироон, цогцосыг нь хаясан гэмт хэрэг үйлдсэн залуусын хэрэг шүүхээр эцэслэн хэлэлцэгдэхгүй түмний цухлыг барж байна. Хөөрхий талийгаачийн аав аргаа бараад л талбай дээр гарын үсэг цуглуулж , Ерөнхийлөгчийг шүүх хуралд оролцооч ээ хэмээн захидал бичиж суугаа хэрэг. Шүүх хуралдаа ирэхгүй байгаа өмгөөлөгч нарыг торгох , арга хэмжээ авах талаар талаар Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  тодорхой заалтууд бий. Бүр болохгүй бол ноцтой зөрчил гаргасан өмгөөлөгчийн эрхийг хасаж ч болно. Хүн алчихсан хүмүүс өмгө...


Бөө, мэргэч, төлөгчдийн уршиг.

Бичсэн: Обдоо
12:29 , 2010-10-28 .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

     Дүр зураг: Нийгэмд болон иргэдийн эрх ашигт гэм хор учруулсан этгээд буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Сүүлийн үед амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор бусдыг залилан мэхлэх, итгэл олох замаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах,  болгоомжгүйгээр амь насыг хөнөөх, бие махбодид нь шарж, түлэн гэмтэл учруулсан гэх мэт бөө удгантай холбоотой хэрэг тасрах янзгүй. Уур амьсгалыг хараад байхад даамжирсан мунхруулсан гэмээр шинжтэй энэ үйлдэлд иргэд өөрдсөө хэдэн сая төгрөгөө үрэн барин алдар нэр устай найдвартай хэмээн шаагилдан, шуугилдан  гүйлдэж байгаад хэргийн учир оршмой. Бөө хэмээгч нь эхний ээлжинд бөө хэмээн т...



{ Сүүлийн хуудас } { 30 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv