monita

Git хувилбар удирдах систем

Бичсэн: xvv
11:43 , 2010-10-27 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Git for noob by Хасчулуу (www.cosmosbirds.org) Git гэж юу вэ?
Git таны үйлдэл бүрийг бүртгэж авна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийн кодыг хүссэнээрээ өөрчилж болно, өөрөөр хэлбэл завааруулж. Таньд кодоо хэрхэн завааруулах хичнээн санаа байна тэднийгээ туршиж үз, түүний дараа хамгийн гайгүйг нь сонго. Ямар сонсогдож байна. Юунаас ч айхгүйгээр шүү дээ.
Харин git дээр сүлжээг нэмбэл юу болох вэ? Энэ бол жинхэнэ нээлттэй эхийн философи болдог. Та хүссэн хүний агуулахаас кодыг нь хуулж ав, өөрийнх дээрээ эрх дураараа хөгжүүл, буцаагаад нэгтгэ, үгүй бол цааш нь тараа. Хүссэн...


Тархиа таллая

Бичсэн: Обдоо
11:05 , 2010-10-27 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

Өөртөө байгаа нэг тархи ашиглахдаа хоёр хуваах хэрэгтэй юм байна... Судалгаа шинжилгээний хувьд шүү.
Өчигдөр хийж байгаа судалгааны ажлаа хэлэлцүүлэв. Дэмжигдэж гоц санал аваагүй ч гэсэн чамгүй банга хүртээн хийсэн ажлыг тооцсонгүй. Энх цагт хөлс их гарвал   дайны цагт цус бага урсдаг гэдэг үгийг цээжиндээ бодон бодон үл давтан өгүүлэх нь : Академик судалгаа, Бодлогын судалгаа хоёрын дунд хэрхэн хавчуулагдахгүй байх талаар өөрийн саналыг дуулгая... 

Хэлэлцүүлж буй сэдвээрээ бичихдээ аль болох их ишлэл авч, шинжлэх ухааны үг хэллэгийг түлхүү ашиглаж, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн хэмжээн...


Бичсэн: Обдоо
10:44 , 2010-10-26 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
 МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЪЯАТ ХУУЛЬЧ Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

 /Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач,  оюутнуудын дунд/

 
Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих; хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх; хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.

 

Зохион байгуулагч ...



Позор

Бичсэн: Обдоо
10:31 , 2010-10-26 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Шившиг хэмээх үгийг оросууд дургүй хүрсэн үедээ хэрэглэдэг. Заамарын гэрээг би сайн мэдэхгүй л дээ. гэхдээ зүгээр нэг орос хөрөнгөтөнд дөнгүүлээд мууухан жижгэвтэр улсын хэмжээтэй газраа там болгуулчихаад манайхан нээрэн дэндүү арчаагүй юмаа.Хэдэн зуун км үргэлжлэх шалбааг, шавар , шавхай, овоолго магадгүй дараагийн үеийн Монгол Улсын нийтлэг дүр төрхийг хэдэн телевизээр удаа дараа гарган өр өвтгөх.
Үгүй ер  байгал орчинд ийм их хохирол учруулчихаад байхад байгаль эдийн засгийн орчны үнэлгээ, хохирлыг тооцон гаргаад Эрүүгийн хариуцлагалд татчихаж болдоггүй л юм байхдаа. Паушок гэгч нөхрийг шор...


Үнэгүй.мн

Бичсэн: Обдоо
14:23 , 2010-10-25 .. 30 сэтгэгдлүүд .. Холбоос
Цалингаа голж байсан удаа байсангүй. Сонирхож ч байсангүй. Гон бие байсан болохоор  өөрийгөө болгоод л болохгүй үед нь бүсээ чангалаад л явдаг байлаа. Одоо бол бид хоёулаа болсоон. Түрүү долоо хоногт дэлгүүр хэсэв дээ. Жаал жуул юм сонирхож энэ тэр үзжээ харж явж байтал нэг удаагийн цалин маань юу юугүй дуусчихав. Картаа ухах санаатай очерлоод зогсож байтал үүдэнд зогсоо хамгаалалтын ажилтан залуу утсаар ярина: Харин ээ хөгшин нь цалин буухаар яваад очъё - ха ха х а - Чинийх хэдийн - Өө мань чинь багаа бага гар дээрээ 400-г л авч байна ш тээ. хэмээн хүүрнэнэ. Ичих ч шиг. Төрд 8 жил ажиллаад га...


дагинасын гоо үзэсгэлэнд хувирхуй

Бичсэн: arius
12:00 , 2010-10-24 .. Бичигдсэн: Гэгээн бодол .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос


үзэмж төгс гоолиг бие байлаа гээд
үгээгүй хоосон дотортой бол
үлгэрийн дагинад тооцож болно гэжүү дээ
үлгэрлэвээс өнгө сайтай ч үнэр үгүй цэцэг мэт

дотоод сэтгэл агуу уудам ч
дорой буурай царайтай бол
харсан бүхэн хайрлан талархаж
хамаг бүхний дээд болж бас чадахгүй

ертөнцийн гэгээн гоог ялганхуяа бэрх
ер энэрлийн туяа биш үү
онцолж түүнийг танихад
орчлонгийн жам л тусална

давчуухан орчлонд бүдэрч
дайсан хүн олдож, сэтгэл нь гундавч
давхар биетэй бүсгүй хүн бүр
дагинасын гоо үзэсгэлэнд хувилна


найзуудаа нэмээд бичээд, саналаа хэлээд сайжруулаарай. одоохондоо ингэж биччээл байж байна. эх болох гэж байгаа хүний...


хуулийн чиглэлээр магистр, дипломийн ажил бичихэд туслалцаа үзүүлнэ.

Бичсэн: Обдоо
15:12 , 2010-10-22 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Хуулийн чиглэлээр тэр дундаа Нийтийн эрх зүйн чиглэлээр сурч байгаа магистрант болон оюутан судлаачдад курс, дипломийн ажил бичихэд туслалцаа үзүүлнэ./төлбөртэй/
Үүнд :  Үндсэн хуулийн эрх зүй Захиргааны эрх зүйИргэний эрх зүйЭрүүгийн эрх зүйЭрүүгийн байцаан шийтгэх эрх зүй Иргэний процессын эрх зүйКриминологиКриминалистик гэсэн чиглэл тус тус хамаарна .
Хаяг: судлаач Ц.Цэлмэг, Г.Оюунболд, Г.Батчимэг нар  И-мейл: obod1130@yahoo.com , tselmeg_ts@yahoo.com , batchimeg_21@yahoo.com Call: 99194710, 99013311...


Ярилц, саналаа солилц гэж :)

Бичсэн: xvv
01:03 , 2010-10-22 .. 5 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
"Бид 2-т нэг нэг алим байгаад түүнийгээ хувааж идсэн ч бид 1, 1 л алим иднэ. Харин бид хоёрт нэг нэг санаа байгаад түүнийгээ хуваалцвал бид хоёр хоёулаа 2, 2 санаатай болно. Хуваалцахгүй бол 1 л санаатайгаа үлдэнэ." гэж сайхан үг байна...


Criminal man - 2

Бичсэн: Обдоо
17:35 , 2010-10-20 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Нэр: Аlphonse Capone,
Хоч: aka, Хэрцгий царайт

Чикагогийн мафийн босс , гангстер Алфонсе Капоне нь гэмт хэрэгтнүүдийн хар дансанд нилээд байр суурийг эзэлдэг юм. Тэрбээр  архины хуурай хууль батлагдсан үед мафийн босс Франк Иейлийн залгамжлагч болон гарч ирсэн түүхтэй. Тухайн үеийн архины хууль Америкийг өдий хэмжээний зоххион байгуулалттай гэмт хэрэг бүхий орон болоход гол нөлөө үзүүлсэн түүхтэй. Аль Капоне Цициеро дүүрэгт байрлах жааз клубт хөгжимчдийг тоглуулдаг байсан ба тэрээр анх гэмт хэргийн ертөнцөд биеэ үнэлэгчдийг зуучлагч байхаас эхлэн байр сууриа бэхжүүлсэн түүхтэй. Мафийн бүлэгт х...



инээхсэн

Бичсэн: arius
20:20 , 2010-10-16 .. Бичигдсэн: Хар саарал бодол .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
инээхсэн
ичгэвтэр зүйл надад олон тохиосон ч
инээмсэглээд л өнгөрдөг сэтгэлийн хаттай
эгэл нэгэн бүсгүй байхсан

өнгөрсөн бүхнийг нэхэн хэлэлцвэл
өнөөдөр жаргах хүн бий гэжүү дээ
өрөөл бусдаар зэмлүүлэхгүйгээр
өөртөө үнэнг хэлж чаддаг би

алдаа бүхнийг нь хөөн хэлэлцвэл
аз жаргалтай хүн үлдэнэ гэж үү дээ
алаг энэ хорвоод нэгнээ бүдрэхэд нь
аргалаад түшиж тогтоох нь нөхөрлөл юм шүү дээ

хааяа
харанхуй дотортой муйхархан үгс
хавирга нэвт цоолоход
хар дарж зүүдэлснээс дор болох юм

...


Greenpois0n чөлөөлөгч гарчээ

Бичсэн: xvv
14:25 , 2010-10-14 .. Бичигдсэн: Хак & өөрчлөх .. 39 сэтгэгдлүүд .. Холбоос

Түрүүчийн долоо хоногт Limera1n-ы Jailbreak iPhone 3GS, iPhone 4 iOS 4.1  болон Limera1n-ы Jailbreak iPod Touch 3G, 4G iOS 4.1 . Гарсан билээ. Тэгвэл өнөөдөр Chronic Dev багийн Greenpois0n Jailbreak нь 4, iPhone 3GS, iPod Touch 3G, iPod Touch 4G дээр iOS 4.1-тэйг болон iPad  iOS 3.2.2 хувилбаруудыг шоронгоос чөлөөлөх боломжтой болсон байна.

Шаардагдах зүйлс :

iPhone 3GS, iPhone 4, үйлдлийн систем нь iOS 4.1Greenpois0n татаж авах (Эндээс татаж аваарай)

/ Анхаар / Анхаар / Анхаар / iPhone 4 түгжээг гаргаж хэрэглэдэг хүмүсийн хувьд iOS 4.1 рүү iTunes-ээр шууд хувилбар ахиулж болохгүй. Хэрвээ хуви...



Амай: Чигагочуудад...

Бичсэн: xvv
12:10 , 2010-10-14 .. Бичигдсэн: Бахархмаар .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Өөрснөө юм хийж амжихгүй байгаа ч огт чимээгүй байхаар ядаж энд тэндээс дуулсан сайхан зүйлсийн талаар хааяа хуулж оруулж байя гэж бодлоо...Чигагочуудад... (Амай, http://www.amai.mn/archives/8916 )...


Бүү март

Бичсэн: xvv
23:26 , 2010-10-13 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос


Зүгээр нэг архичидын үймээн байсан уу?


учирлахуй

даль жигүүр нь гүйцсэн шувуухай
давчуухан үүрэндээ тогтоно гэжүү дээ
дасаж ээнэгшсэн бүхэн нь тэнд ч
дагуулаад нисэх хань нь тэнгэрт шүү дээ

цэцэг бүхэн өөрийн үзэмжээр хараа булаав ч
цэмцгэрхэн гоо да...


Google танд бэлэг барьж байна

Бичсэн: xvv
13:44 , 2010-10-11 .. Бичигдсэн: Мэдээ .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Google.com биднийг гайхшруулах зүйлсээ хийсээр л. Gmail хэрэглэгч youtube хэрэглэгч хэн бүхэн мэдэх байх. Тэгэхээр та google.com-нхоо gmail-ын бүртгэлээ ашиглаад АНУ, Канад улсын телефон утас руу төлбөргүй дуудлага хийж ярих боломжтой болжээ. Мөн бусад улсууд руу ч бас маш хямдаар ярих боломжтой. Чанарын хувьд олон юм ярих илүүц биз дээ, google шүү дээ ...


Гар утас болон бусад хэрэгслийнхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?

Бичсэн: xvv
01:35 , 2010-10-11 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхо...


Гар утас болон бусад хэрэгслийнхээ зайны насыг хэрхэн уртасгах вэ?

Бичсэн: xvv
00:14 , 2010-10-11 .. Бичигдсэн: Техник, технологи .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэнэглэх настай ч гэдэг юм уу тодорхой нас байдаг.
Зайг дуустал нь хэрэглээд цэнэглэх хэрэгтэй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Сүүлийн үеийн ихэнх хэрэгслүүдийн зайг Литийн ион (Lithium ion) ашиглан хийдэг болсон. Энэ зайны хувьд хуучин никель бүхийн зайнаас өөр байдаг байна. Литийн ионы зайны хувьд аль болох дуусгалгүй дутуу ойр ойрхон цэнэглэж байх нь ашигтай байдаг байна. Бас хэ...


Тооцоолуур дээр ажилладаг бүх хүмүүст!!!

Бичсэн: xvv
23:41 , 2010-10-10 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Тооцоолуур дээр удаан суух, нүдээ амраалгүй байснаас хараа муудах, болон хөдөлгөөн дутагдах суудлын бусад өвчнүүд их үүсдэг байна. За тэгээд та хэрхэн эрүүл мэндээ хамгаалах аа мэддэг үү? Мэдэхгүй бол танд жаахан лекц уншаадахъя. Өөрийнхөө төлөө залхууралгүй уншаад, мэдээд аваарай. Ялангуяа удаан хугацаагаар тооцоолуур дээр ажилладаг хүмүүс. Энэ нь таны ажиллах чадвар, карерт, амжилтанд тань ч хүртэл нөлөөлнө шүү. Тэгэхээр цааш нь бас аль болох олон хүнд хүргээрэй.
Эх сурвалж: https://kmzt.blogmn.net/30878/kompiyutyer-ba-eruul-mend.html

Тооцоолуур ба эрүүл мэнд

Компьютер гарч ирснээр та бидний ажлыг хөнгөвчилж, бид ч компьютертай дотно нөхөрлөх болсноор нилээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Тэгвэл компьютер дан ганц ашиг...


Жижиг сажиг зөвлөгөөнүүд.

Бичсэн: xvv
21:46 , 2010-10-10 .. Бичигдсэн: Мэдлэг .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
1. iPod-оо цэнэглэгчинд залгасан үедээ битгий асаалттай байлгаж байгаарай. асаалттай үед цэнэглэх нь зайнд муугаар нөлөөлдөг. Бас хэрэглээгүй үедээ аль болох унтрааж байх хэрэгтэй. Ингэвэл нас нь уртасдаг.

2. Бас зайг нь бүрэн дуусгаж байж цэнэглэхээр сайн гэж манайхан ярьдаг. Гэтэл дуусгалгүй цэнэглэж байх нь сайн гэнэ шүү! Учир нь Литийн ионы зай нь Никел-кадмийн зайнаас өөр байдаг. Зайг бүрэн дуусгалгүй цэнэглэж байх нь дээр. Бас хэт дүүргээд удаан залгаж орхих муу. Харин удаан хугацаагаар хэрэглэхгүй орхих бол бүрэн цэнэглээд орхиорой. Бас болж өгвөл сардаа ядаж нэг удаа цэнэглэж байх хэрэгтэй.

3. Компьютерээр биш аль болох хананд залгадаг цэнэглэгч ашиглаарай!

4. Хэрвээ Олон дуу нэг дор хуулах үед том хэмжээтэй дисктэ...


Гар утсаараа бүгдийг

Бичсэн: xvv
12:10 , 2010-10-10 .. Бичигдсэн: Техник, технологи .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ер нь сүүлийн үеийн электрон төхөөрөмжийн хөгжлийн чиг хандлага маань бүгдийг алсаас удирдах боломжтой wifi шийдлүүд рүү хандаж эхэлж байгаа билээ. Жишээ болгоод нэгэн залуугийн өөрийн гараар бүтээсэн гар утсаар удирддаг удирдлагын талаар богино хэмжээний бичлэг сонирхуулъя.

эндээс нэмэлт мэдээллийг үзээрэй. (http://securitytube.net/Cellphone-Controlled-House-%28Hardware-Hacks%29-video.aspx)Гайхалтай биш гэж үү? Мэдээж энэ бол гэрийн нөхцөлд хийсэн зүйл. Sony, Hitachi, Apple, Google, Toshiba, Microsoft компаниудын дараагийн бидэнд барих бэлэг нь мэдээж үүнийг маш боловсронгуй болгосон нэг жижиг хайрцаг байх болов уу. Харих замдаа гар утсаараа нэг мессеж бичихэд л өгөгдсөн програмын дагуу гэр тавилгууд тань өөрсн...


{ Сүүлийн хуудас } { 31 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv